Thursday, January 28, 2016

СХД-ын Иргэдийн Хурлын Тэргүүлэгч Х.Нямбаатар танаа



СХД-ын 27р хорооны нутаг дэвсгэрт байрлах Разна импексийн 35а, Разна импексийн 35б, Нисэх 2а, Нисэх 2б, ТЭЦ3а гэх байрнуудыг 1998 онд нэгтгэн “БаянХайрхан”СӨХ-г байгуулсан байдаг. Улмаар ХТ6а, ХТ6б, ХЦ49, ХЦ24, БХН24 болон Т30 дугаар байрнуудыг хэдэн онд ямар хурлын шийдвэрээр холбоонд нэгтгэсэн нь тодорхойгүй байхын зэрэгцээ сүүлийн жилүүдэд санхүү, үйл ажиллагаа доголдож суугчдын дундын өмч хөрөнгө үнэгүйдэж, нийтлэг эрх ашиг удаа дараа зөрчигдөх болсон.
Энэ байдлыг суугчид эсэргүүцэн холбооны бүх гишүүдийн хурлыг хийж, санхүү үйл ажиллагааны тайланг танилцуулж, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг өөрчлөх шинэчилэх санаачилгыг дэвшүүлж хөндлөнгөөс удаа дараагын шалгалт оруулж, шалгалтын мөрөөр бүх гишүүдийн хурлыг зохион байгуулахыг “БаянХайрхан”СӨХ-д шаардаж байсан боловч шаардлагыг биелүүлээгүйн зэрэгцээ зөрчилтэй болохыг тогтоожээ.
Нэг. Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба 2012.11.23ны №1/1692 т “БаянХайрхан”СӨХ-ны талаар СХД-ын Засаг Дарга Ц.Болдод явуулсан албан тоотод ... “БаянХайрхан”СӨХ нь 11 байртай 390 өрхтэй бүх гишүүдийн хурлаа зохион байгуулдаггүйгээс хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө батлуулаагүй, хавар намрын үзлэгийг шаардлагын хэмжээнд хийгээгүй суугчдаас авах авлага эрс өссөн, мэдээ мэдээллээр хомс учраас ажил нь урсгалаар явж зөвхөн цалин авах төдийгөөр хязгаарлагддаг ..., зоорийн давхарт 40 гаруй айл амьдарч сардаа 40-70мянган төгрөг СӨХ-д бэлэн мөнгөөр төлдөг нь иргэдийг бухимдуулж байгаа байдалтай байв. Иймд оршин суугчдын хурлыг зохион байгуулж удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийг шинээр томилуулан, гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах арга хэмжээг зохион байгуулж дүнг эргэн танилцуулна уу гэжээ. Гэвч энэхүү үүргийг “БаянХайрхан”СӨХ-ны удирдалгууд биелүүлээгүй
Хоёр. СХД-ын 27р хорооны оршин суугчдаас “БаянХайрхан”СӨХ-ны үйл ажиллаатай холбогдуулан гаргасан гомдлын мөрөөр ИТХ-н тэргүүлэгчдийн 2014 оны А/111 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг холбооны ажилтай танилцахад дараах зөрчлүүд илэрсэн байдаг. Үүнд:
-          Удирдах болон холбооны бүх гишүүдийн хурлыг тогтмол зохион байгуулаагүй. Ямар нэгэн албан ёсны баримт үзүүлэгүй
-          Бэлэн мөнгө гаргасан ажил гүйлгээний анхан шатны баримтын бүрдэлт маш хангалтгүй, мөнгө хүссэн өргөдөл, кассын зарлагын баримт бичиж баримтжуулаагүй, мөнгө хүлээн авсан, өгсөн хүний болон даргын гарын үсэг зурагдаагүй.
-          2013 оны 1-3р сард гүйцэтгэх захирлын А/02 тушаалаар подволын түрээсийн орлогоос СӨХ-ны захирал, нягтлан бодогч, нярав нар нийт 822000 төгрөгний урамшуулал бодож авсан.
-          Тэмдэглэлт баяр ёслолын үеэр гаргасан зардлын анхан шатны баримт байхгүй, хэнд юунд зарцуулагдсан нь тодорхойгүй.
-          Унааны зардал гэж бэлэн мөнгө гаргасан боловч нотлох баримт байхгүй
Гурав. Т30-р байрны оршин суугчид “БаянХайрхан”СӨХ-д удаа дараа албан бичгээр шаардлага хүргүүлж байсан боловч шаардлагыг биелүүлэхгүй байсан тул 2014.05.04-нд суугчид хуралдаж “БаянХайрхан”СӨХ-д төлдөг хураамжийг түр зогсоож дотооддоо хуримтлал үүсгэж электрон цоожтой коддтой хаалга шинээр суурилуулах болон сантехникийн шугам хоолойн засварыг хийлгэж жижүүр цэвэрлэгчийг цалинжуулж эхэлсэн ба энэ тухайгаа 2014.05.09-ны албан тоотодоор хүргүүлсэн байдаг.
Дөрөв. “БаянХайрхан”СӨХ-ы оршин суугчдаас санхүү, үйл ажиллагааны тайлантай танилцах зүй ёсны шаардлага тависан боловч шаардлагагы огт биелүүлээгүй тул нийт 137н оршин суугч “БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛ”-ыг хуралдуулах саналыг 2014.12.25нд хүргүүлсэн. Улмаар суугчдын 1/3-ийн саналаар 2015.1.11нд СХД-ын 27-р хорооны иргэний танхимд “БаянХайрхан”СӨХ-ны 11н байрны 93н оршин суугч биечлэн ирсэн ба 56н оршин суугч уридчилан санал өгсөн хурал зохион байгуулсан бөгөөд уг хуралд СХД-ын ИТХ-н ажлын алба Гэрэлтуяа, дэд бүтэц тохижилтийн хэсгийн дарга Сүхбаатар, СӨХ хариуцсан мэргэжилтэн Хандбадам, Хуулийн зөвлөх Тулга нар иргэдийн хүсэлтийн дагуу оролцож шалгалтын дүнг танилцуулсан. Тухайн өдрийн хуралдаанаар ТУЗ, ХЗ-г бүрэлдэхүүнээр нь шинэчилсэн боловч “БаянХайрхан”СӨХ-ны удирдлагууд суугчдын санал хүсэлтийг хүлээж аваагүй, ажил хүлээлцээгүй, тайлангаа тавихаас татгалзан. (Хурлын явцыг видеогоор хавсаргав).
Тав. СХД-ын 27-р хорооны иргэдэс гаргасан гомдлын дагуу дүүргийн Засаг даргын 2015 оны А/39 дүгээр захирамжаар ажлын хэсгийг томилон “БаянХайрхан”СӨХ-ны үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн. Энэ шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн. Тодруулбал:
-          “БаянХайрхан”СӨХ нь бүх гишүүдийн хурлыг сүүлийн 5 жил зохион байгуулаагүй. ТУЗ, ХЗ-ыг байгуулсан анхна хурлын тогтоол, тэмдэглэлтэй танилцах хүсэлт гаргасан боловч ямар нэгэн үзүүлэх бичиг баримт байсангүй.
-          ТУЗ нь СӨХЭЗБНЗОСБДӨЭХТ хуулийн 10 дугаар зүйлийг зөрчин ажиллаж байсан.
-          “БаянХайрхан”СӨХ-ны гүйцэтгэх захирлыг томилсон 1014.10.26-ны өдрийн хурлын тэмдэглэлтэй танилцахад ТУЗ-ын нийт 11 гишүүн байдгаас тус хуралд төлөөлөх эрхтэй 3н гишүүн оролцож хурлын ирц 33% байсан байна. Тус өдрийн хурал эрх зүйн хувьд шийдвэр гэргэх боломжгүй, хууль бус хурал болсон гэж үзсэн.
-          “БаянХайрхан”СӨХ-ны хяналтын зөвлөлийн хурал хуралдаж байсан тухай ямар нэгэн бичиг баримт байхгүй байна гээд ажлын хэсгээс гаргасан дүгнэлтэндээ “Баянхайрхан”СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг хуулийн дагуу яралтай зарлан хуралдуулж, ТУЗ, ХЗ-г шинээр сонгож, СӨХ-ны гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах шаардлагатай байна. Гэжээ
Зургаа. Дээрх шалтгаан нөхцлийн улмаас “БаянХайрхан”СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг дахин 2015.03.14нд хуралдуулах зар хүргүүлж СХД-ын 27-р хорооны иргэдийн хурлын зааланд зохион байгуулсан ба хэлэлцэх асуудал нь 2015.01.11-ны хуралтай ижил ТУЗ, ХЗ-г хуулийн хүрээнд шинээр сонгох тухай байсан. (Хурлын явцыг видеогоор хавсаргав). Уг хурлын явцад шинээр СӨХ байгуулах санал хэлэлцэгдэж өмнөх 2015.01.11-ны өдөр сонгогдож байсан байрны төлөөллүүд байр тус бүр хуралдаж биечлэн хурлын саналыг танилцуулах байдлаар үргэлжлэн 2015.03.17ны өдөр хүртэл хурал үргэлжлэн явагдсан ба нийт оршин суугчдын 70% нь шинээр СӨХ байгуулахыг дэмжиж улмаар хурлын материал, удирдах зөвлөлийн тогтоол, хяналтын зөвлөлийн шийдвэрийг СХД-ын СӨХ хариуцсан мэргэжилтэнд хүргэж өгсөн. Холбогдох материалыг хянан үзээд “НАРЛАГ”СӨХ-г СӨХЭЗБНЗОСБДӨЭХТ хуулийн 18.1.1 холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг Даргын тамгын газар холбоог бүртгэсэн.
Долоо. “НАРЛАГ”СӨХ байгуулагдсан явдлыг “БаянХайрхан”СӨХ-ы гүйцэтгэх ажилтнууд, тэднийг тойрон хүрээлэгсэд үл зөвшөөрөн бидний ажил үйлчилгээнд хүндрэл учруулж, нэр төрийг сэвтээх, айлган сүрдүүлэх, дарамтлах оролдлого удаа дараа гаргаж төр захиргааны байгууллагуудад худал мэдээлэл өгч гомдол гаргах байдал үргэлжилсээр байгаа юм
Найм. Аливаа СӨХ нь дундын өмчийн засвар үйлчилгээг хариуцан ажиллах үндсэн үүрэгтэй бөгөөд өмнөх “БаянХайрхан”СӨХ-ны үйл ажиллагаа доголдолтой байсны улмаас өнөөдөр ХТ60-р байрны суур гадаргын усанд идэгдэж чанарын шаардлага хангахгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн нь Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газарын Улсын Байцаагчийн 2015.07.23-ны өдрийн 02-07-90/1107 дугаартай дүгнэлтэд тодорхой байгаа ба ХЦ24, БХН24, 35а, 35б байрнуудын дээврээс ус гоождог агааржуулалт ажиллахгүй, хөгц мөөгөнцөрдсөн байдалтай, орц подволуудад их засвар шаардлагатай,  оршин суугчдын эд хөрөнгө, эрүүл мэндэд сөрөг нөлөө үүссэн.
Иймээс “Нарлаг”СӨХ-нь оршин суугчдын дундын өмчийн эд хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, нийтлэг эрх ашигийг хамгаалах зорилгоор ажил үйлчилгээгээ  явуулсаар байтал та эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж оршин суугчдын сайн дурын үндсэн дээр эрх ашигаа хамгаалахаар байгуулсан холбооны үйл ажиллагаанд саад учруулж 2016.01.05-ны өдрийн Дугаар А/03 захирамжийн 3т “Бүх гишүүдийн хурлын шийдэврийг гартал хугацаанд маргаан бүхий сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосугай” гэж захирамжилсаны үр дагвараар иргэд оршин суугчид эргэлзэж тээнгэлзсэн байдалтай СӨХ-ны хураамжаа төлөхөөс зайласхийсэн байдал үүсэж улмаар “Нарлаг”СӨХ-ны ажилчид цалин мөнгөө авч чадахгүйд хүрч, нэн яаралтай засвар үйлчилгээний ажил хойшлогдож оршин суугчдын нийтлэг эрх ноцтой зөрчигдөж байна.
Ес. Уг захирамжийг үндэслэл болгон 27-р хороон засаг дарга З.Доржсүрэн нь 2016.01.17-нд “НАРЛАГ”СӨХ-ны өмнөөс хурал зарлаж хурлыг өөрөө удирдаж явуулсан ба уг хуралд 2 тусдаа СӨХ-ны 11н байрны нийт 398н оршин суугчаас 50 гаруй иргэд оролцсон бөгөөд “Нарлаг”СӨХ-ны 274 өрхөөс 30 орчим оршин суугч буюу нийт оршин суугчдын 10% ирсэн ба сууц өмчлөгч бус иргэд болох ТҮК-ны ажилтан Билгээ, Орчлон хорооллын үйлчлэгч Болдсайхан, Мөнхцэцэг, подволын түрээслэгч Нэрэнцэцэг, Оюунчимэг, Өлзий-Утас, ... гэх мэт болон бичиг баримтгүй иргэдийг оролцуулан бүртгэл явуулж тэдний саналыг оролцуулан тооцсон.  
Мөн 27-р хороон засаг дарга З.Доржүрсэн нь хорооны хэсгийн ахлагчдаар хурлын зарыг хүргүүлэхдээ “НАРЛАГ”СӨХ-ны эрх ашгийг хүндэтгэлгүйгээр холбооны суугчдыг төөрөгдүүлсэн а. Холбоог нэгтгэх, б. Холбоог шинээр байгуулах тухай хоёр асуулгыг бөглүүлсэн ба үүнийгээ урьдчилан санал өгсөн мэтээр тайлбар хийж ирцийн бүртгэлд оруулан суугчдын 76% оролцож байна гэж мэдээлэл хийн хурлыг өөрөө хөтлөн  явуулж хуралд оролцогчдоос  “Баянхайрхан”СӨХ-д нэгтгэх санал хурааж, төлөөлөн удирдах зөвлөлийг өөрөө заалнаас нэр дуудан сонгож байгаа үйлдлүүд нь бүхэлдээ холбогдох хууль эрх зүйн хүрээнд явагдсангүй. 
Үүний зэрэгцээ “Нарлаг”СӨХ-ны удирдлагуудын зүгээс хурлын ирцийн бүртгэлтэй танилцах хүсэлтийг хангаагүй нууцалж байгаа зэргээс хархад хороон засаг дарга З.Доржсүрэн нь улс төрийн албан тушаалаа ашиглаж, олон нийтийг төөрөгдүүлсэн, ашиг сонирхолын зөрчилтэй байдлаар СӨХ-г өөрийн тойрон хүрээлэгсэдээр бүрдүүлэх оролдлого хийлээ. Хурлын бүх явцын талаар видео бичлэг хийсэн.
Арав. СӨХЭЗБНЗОСБДӨЭХТ хуулийн 15 дугаар зүйл. 15.1.1 Орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил (подвол), дээвэр, дээврийн хонгил... нь дундын өмчид хамаарна гэсэн заалтыг “БаянХайрхан”СӨХ-ны ажилчид зөрчин  хууль бусаар “Нарлаг”СӨХ-ны дундын өмчийг хууль бусаар ашиглаж байгаатай холбогдуулан 20орчим сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэн БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ-эд хэлэлцэгдэж байгаа бөгөөд энхэүү хариуцлагаас мултрах гэсэн башир арга хэрэглэж төрийн байгууллагыг иргэдийнхээ эсрэг турхирч байгаад туйлын их харамсаж байна.
Иймээс хувийн эрх ашигаа олон нийтийн эрх ашигаас дээгүүрт тависан АРДЧИЛАЛ, ШУДРАГА ЁС, ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ЗӨРЧСӨН бусармаг үйл ажиллагааг анхааралдаа авч оршин суугчдын нийтлэг эрх ашигийг хамгаалж өгөн үү.