Thursday, February 18, 2016

2015 онд хийсэн ажлын фото тайлан


35а байрны гадна ашиглалтын шаардлага хангахгүй сандлыг авч шинээр сандал хийж суурьлуулан 5н ширхэг Улиас мод тарисаныг оршин суугчид услаж 100% ургуулав. 

Нийт 78 мод,бут 100ш мандлын цэцэг тарьснаас 50Агч мод, 100ш цэцэгийн үрсэлгээг гүйцэтгэх захирал Б.Норовсүрэн хувийн зүгээс хандивласан ба мод цэцэг услах тордох ажилд оршин суугчид идэвхитэй оролцож усалгааны зардлыг 6б байрны 40тоотын оршин суугч Лувсанцэцэрэн хариуцсан. Мөн 35а байрны гадна талд тухайн байрны 17тоотын оршин суугч цэцгийн мандал хийж өгсөн.

6а байрны гадна талбайд явган зам суурилуулж эхэлтэл “БаянХайрхан”СӨХ-ны гүйцэтгэх захирал Т.Хишигсүрэн хашлагын блокыг санаатайгаар хуулж авч ажил сүйтгэсэн тул дахин шинээр хийв.


 6а байрны гадна дахин явган зам цутгаж хийсэн ба 6б байрны 40 тоотын оршин суугч Лувсанцэрэн 3 шуудай цемент хандивлав. Хашлагын тоосгыг 6б байрны 54 тоотын оршин суугч Мөнх-Од хандивлав. 
ХТ6а, ХТ 6б, ХЦ49-р байрны оршин суугчид подволын түрээслэгчдээс мод тарих ажилд идэвхитэй оролцсон ба цаашид услах арчлах ажилд сайн дураараа оролцож тарьсан мод бут 100% ургав.

 ХЦ24-р байрны үүдэнд явган замын хавтан суулгаж гэмтэлтэй гэрэлтүүлгийн утсыг бүрэн шинэчилж мэдрэгтэй гэрэл суурилуулав.

Т30-р байрны бохирын хоолой цоорсны улмаас хальсан усыг бохирын машин дуудаж 4.5тн бохир соруулав.

 35б байрны үүдний өрөөний хэсгийн гадна талыг шавардаж, голын чулуу шигтгэж ажлын явц

 35б байрны үүдний хэсгийн гадна талыг шавардаж, оохордож өнгө үзэмжийг сайжруулав

 35б орцны үүдэнд тааз суулгаж сэргээн засварлав

 6б, ХЦ24-2р орц, БХН24-1р орцнуудыг вакум цонхоор бүрэн сольж шинэчилсэн.

 35 а байрны үүдний хэсгийн дотор ханыг сэргээн засварлаж цоолбор хийж зураг зурав




·         35а байрны үүдний хэсгийн дотор хана, гадна тал, дээврийг сэргээн засварлав
ХЦ49-р байрны гадаа тогтмол хогтой байдаг байсныг өөрчилж хогны өрөөнд хог хуримтлуулдаг болсон. 

ХТ60: Хуучин хүүхдийн эвдэрхий тоглоом, архидалт байнга явагддаг сүүдрэвчийг буулгаж талбайг цэвэрлэн Монос 2ш, Үхрийн нүд 4ш , Гандигар 4ш, Бургас 2ш, Улиас мод 5ш тарьсан ба оршин суугчид уг ажилд идэвхитэй оролцож мод тарьж услаж 90% ургуулав. 60-40 оршин суугч Лувсанцэцэрэн усалгааны зардлыг бүрэн хариуцсан.
-          Хуучин дугуйгаар цэцгийн мандал байгуулж 50 гаруй мандлын цэцгийн үрслэгээ суулгасан боловч подвол түрээслэгчдийн хүүдүүд тасдаж сүйтгэсэн
-          Уг бичил ногоон байгууламжид сандал шинээр хийж суурилуулсан.
-   Уг бичил ногоон байгууламжид алаг хавтганаар явган хүний зам хийсэн боловч “БаянХайрхан”СӨХ-ны захирал Т.Хишигсүрэн тухайн замын блокон хашлагыг хуулан авч ажил сүйтгэсэн тул дахин явган замыг цементээр цутгасан ба уг ажилд иргэн 40 тоотын Лувсанцэцэрэн 3 шуудай цемент, 54 тоотын иргэн Г.Мөнх-Од 50ш тоосго хандивласан.
-          3-р орцны подволд жорлон засварласан ба бохир бөглөрснийг гаргасан
-          Бүх орцны гэрэлтүүлгийн монтажыг бүрэн шинэчилж гэрлийн суурь шинээр суулгасан
-          5,6-р орцны цонхыг шинэчилж вакум цонх суурьлуулж амалгаа хийсэн
-         Ашиглахгүй байсан жижүүрийн байшинг хогын цэг болгож ил задгай хог хаяхгүй байх арга хэмжээ авч байна.
ХЦ49: 1р орцны 2 тоотын харалдаа гаржид ус алдсан ба гэмтэлтэй сантехникийн шугамыг засварласан.
-          Байрны ногоон байгууламжид 6ш бургас тарьсан 100% ургаж байна
-      1-р орцны 1,2,3-р давхрын гэрэлтүүлгийн гэмтэлтэй утсыг засварлаж гэмтсэн потроныг сольсон.
-          2р орцны 5-р давхрын гэмтэлтэй потроныг сольсон
-       3-р орцны харалдаа гэрлийн шонгын доор ил задгай хог хаягдлыг бууруулж 2 удаа ариутгасан ба  ашиглагдахаа больсон жижүүрийн байшинг хогын төвлөрсөн цэг болгон ашиглаж байна.
-          1-р орцны хаалга сэргээн засварлаж будсан ба 2,3-р орцны хаалга будсан
ХЦ24: 1р орцны подволын хаалга будсан
-          Гэрэлтүүлгийн монтожыг бүрэн шинэчилж мэдрэгчтэй потрон суурилуулсан
-          2р орцны цонхыг шинэчилхээр вакум цонх үйлдвэрлэгчид захиалга өгч урьдчилгаа төлбөр өгсөн
БХН24: Орцны хаалга, хайс, хашлага будсан
-          1-р орцны цонхыг шинэчилхээр вакум цонх үйлдвэрлэгчид захиалга өгч урьдчилгаа төлбөр өгсөн
-       1р орцны 10 тоот айлын харалдаа дээврээс ус гоожсоныг тогтоож холбогдох арга хэмжээ авсан
35А: Үүдний өрөөний гадна талын дээврийн ус гоождогыг тогтоож, дотор талыг сэргээн засварлаж цоолбор гаргаж будсан, гадна талыг шохойдож цоолбор хийсэн
-          5 ш улиас мод тарьсаныг оршин суугчид арчилж 100% ургуулсан
-     2ш сандал шинээр хийж суурьлуулсан ба голд нь дугуйгаар цэцгийн мандал хийж 20ш цэцгийн үрсэлгээ тарьсан
-          35а, 35б-г холбосон халуун хүйтэн усны магистрал шугамыг засварласан
-        17тоотын оршин суугч тоосгоор цэцгийн мандал хийж өгснийг гадна талд нь голын чулуу шигтгэсэн
-   Шатны гэрэлтүүлэг шинээр суурилуулсан ба подвол болон давхарын гэрэлтүүлгүүдэд мэдрэгчтэй патрон суурилуулсан.
-          Давхарын гэрэлтүүлгүүдэд унтраалга суулгасан
-          Подволд дулааны шугам хагарсныг засварласан.
35Б: Жижүүрийн өрөөг сэргээн засварлаж будаж лед гэрэл суурилуулсан
-          Үүдний өрөөг сэргээн засварлаж тааз суулгаж гэрэлтүүлэг шинэчилсэн, дотор ханыг будсан
-          Үүдний гадна талд голын чулуу шигтгэж, оохордсон
-          35а, 35б-г холбосон халуун хүйтэн усны магистрал шугамыг засварласан
-          Подволын оролтын дулааны шугамд 40-ын бөмбөлгөн хаалт тавьсан
Т30: Гэмтэл нь тодохойгүй 5н сард гаржид хальсан усыг нярав Д.Нарантуа, захирал Б.Норовсүрэн нар хувингаар бүтэн өдөржин зөөж цэвэрлэж ариутгал хийсэн
-   6тоотын харалдаа цэвэр усны шугамнаас ус алдсныг засварлаж шугам сольж, хаалт шинэчилсэн
-       8р сарын 5нд мөн бохир хальсныг бохирын машин авчирч 4.5тн бохир ус шавхасан, ариутгал хийсэн
-      10 сард бохир халисан гэмтлийг тодорхойлж орон сууцны контор засварлуулсан ба тунасан бохир усыг гар аргаар шавхаж цэвэрлэсэн
-          Цэвэр усны сосонк гагнуулсан
-      30 айлын ерөнхий шит гэмтэлтэй байгаа бөгөөд яаралтай засварлуулах арга хэмжээ авч байна
БУСАД: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүсэлт явуулснаар ирж шалгалт явуулсан  ба 2015.07.23 №02-07-09/1107 дүгнэлтэд “барилгын үндсэн хийц ашиглалтанд нөлөөлөх нөхцөл үүссэн”-ий улмаас 6а байрны 36н өрхийн эд хөрөнгө, аюулгүй байдалд эрсдэл үүссэн байна.  
 

No comments:

Post a Comment