Thursday, February 18, 2016

МЭДЭЭЛЭХ НЬ



“НАРЛАГ”Сууц Өмчлөгчдийн Холбоо
 МЭДЭЭЛЭХ НЬ

2015.03.14-17-ны хооронд 6а, 6б, ХЦ49,ХЦ24, БХН24, 35а, 35б, Т30-р байрны 274н сууц өмчлөгчдийн 70.4% оролцоотой “БаянХайрхан”СӨХ-ноос салж шинээр “Нарлаг”СӨХ болон ажил үйлчилгээ хуулийн хүрээнд явуулж олон арван жил засвар, үйлчилгээ хийгдээгүйгээс ашиглалтын шаардлага хангахгүй (Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын 2016 оны барилгын дүгнэлттэй ирж танилцана уу) болсон тул орон сууцны барилгыг сэргээн засварлах шаардлагатай байна.
Өнгөрсөн хугацаанд “НАРЛАГ”СӨХ-ны ажил үйлчилгээг тасалдуулах оролдлого тогтмол явагдсаны улмаас нийт оршин суугчдын 63% хураамжаа төлж байгаа ба засвар үйлчилгээний хуримтлал нь зөвхөн оршин суугчдын төлбөр хураамжаас бүрдэж цэвэрлэгч, үйлчилэгч хураамжаа төлсөн өрхөөс сард 3000₮-н цалин авч байгаа нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй байна.
“БаянХайрхан”СӨХ нь 2015.03.20-2016.01.20-ны хооронд 2а, 2б, 3а гэх 3н байр хариуцан ажилласан ба сүүлийн 10 сарын хугацаанд төрийн банкны 103700001082 харилцах данснаас 30.659.865,80₮ын зарлага гаргасан ба үүний 17.402.235₮-г подвол түрээслэн олжээ (6а, 6б, ХЦ24, БХ24 гэх байрны подволд нийт 48 өрөө байдаг). (подвол нь сууц өмчлөгчдийн дундын өмч, хөрөнгө болхыг хуульчилан заасан байдаг боловч өнөөдрийг хүртэл бидэнд хүлээлгэж өгөхөөс татгалзсан юм)
Холбогдох хуулийг үндэслэн бид энэхүү өөрт хамаарах эд хөрөнгийг түрээслэн олсон орлогоор орон сууцны ашиглалтын шаардлага хангахгүй байгаа эд хөрөнгийг сэргээн засварлах зорилгоор шүүхийн журмаар “БаянХайрхан”СӨХ-ноос шилжүүлэн авахаар иргэний хэргийн шүүхээр хэлэлцэгдэж байгаа боловч СХД-ын Засаг даргын 2016 оны А/03 захирамж түүнийг дагалдан гарсан “НоёнХангай”СӨХ-ны 2016.02.09 (шинийн нэгний улс нийтийн амралтын өдөр бөгөөд үйл ажиллагаа явуулж байгаа холбоог татан буулгах эрх аливаа шатны засаг даргад олгоогүй) улбаалан түр хугацаагаар түгэлзсэн болно.  
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА,  НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ,  ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ-нд аливаа шатны засаг дарга нарын эрх хэмжээг хуульчлан тогтоосон боловч СХДүүргийн засаг дарга, 27-р хорооны засаг дарга нар улс төрийн албан тушаалаа ашиглаж сууц өмчлөгчдийн эрхийг хязгаарласан гэж үзэж байгаа тул шийдвэрлүүлэхээр зохих шатны байгууллагуудад хандаад байна.   

No comments:

Post a Comment